СЭЛЭНГЭ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 39 иргэн тэнцэж нөөцөд бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ 
                                                                    Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-нд улс даяар зохион байгуулсан төрийн албаны eрөнхий шалгалтын 2024 оны 2 дугаар улирлын ээлжит шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл 4 ээлжээр зохион байгууллаа.
Сэлэнгэ аймагт төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 120 хүн бүртгүүлж оролцсоноос 39 иргэн тэнцэж нөөцөд бүртгэгдлээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    