ӨВӨРХАНГАЙ: Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн ур чадварыг сорих уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-22 20:18:59

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллеж түүхт 50 жилийнхээ ойн ажлын хүрээнд хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн ур чадварын уралдааныг өнөөдөр аймгийн хэмжээнд анх удаа зохион байгууллаа.


Уралдаанд Арвайхээр, Тарагт, Баян-Өндөр сум, Политехникийн коллежийн оюутнуудаас тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй найман баг оролцож, хүлэмжийн таримлын үрийг таних, хортон шавжийг ялгах, хөрсийг шинж чанараар нь тодорхойлох, таримлын илүү салааг танах, зуны хүлэмжид үрсэлгээ шилжүүлэн суулгах ажилбараар мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Хүлэмжийн аж ахуй эрхлэлтээр туршлага солилцон нөхөрсөг харилцааг бий болголоо.


Аймгийн Политехникийн коллеж нь 2019 оноос эхлэн хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны фермер, цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэрлэгч гэсэн гурван мэргэжлээр элсэлт авч, жилд 20-25 мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн ажлын байранд гаргаж байна.

Тус сургууль 2021 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өвлийн хүлэмж, хүнсний ногооны 40 тн зоорийг ашиглалтад оруулжээ.













Related news