Чуулганы өнөөдрийн хуралдаанаар 15 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-08 10:22:36

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан 9 цагаас эхэлнэ.

Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэнэ. Үүний дараа зарим байнгын хорооны даргыг чөлөөлж, сонгох тухай, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 ба 12 дугаар дүгнэлт, Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэх юм.

Харин 17.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл сонсох аж.

Б.Туул

Related news