ОРХОН: Энэ онд хийх бүтээн байгуулалтын ажлыг олон нийтэд танилцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-22 09:56:37
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/  “Орхон аймгийн бүтээн байгуулалт 2024” нээлттэй өдөрлөг энэ сарын 24-нд А.Амарын талбайд болно. 


Өдөрлөгөөр улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, түүнийг гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг танилцуулах  юм.


Мөн барилга, авто замын материал үйлдвэрлэгчид оролцож шинэ бүтээгдэхүүн, хэрэглээ, ач холбогдлын талаар мэдээлэл өгнө. 


Өдөрлөгийн зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, Хотын захирагчийн алба, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ажиллана.


Энэ жил Орхон аймаг авто замын салбарт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Нийт 46 байршилд авто замын засвар, үйлчилгээ хийнэ. Мөн улсын төсвийн хөрөнгөөр Авто вокзал, хоёр сургууль, гурван цэцэрлэг барина. 

Related news