Зудын улмаас хорогдсон 5.6 сая малын сэг зэм устгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-02 15:32:11

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс шалтгаалж улсын хэмжээнд 7.1 сая мал хорогдсон байдаг.


Түүнчлэн 4481 өрх мал сүргийнхээ 70 ба түүнээс дээш хувийг алдсан бол 486 өрх 100 хувь малгүй болсон байна. Тэгвэл УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгахад дэмжлэг үзүүлэх  УОК-ын Шуурхай штабаас томилогдсон “Шуурхай бүлэг”  өнгөрсөн өдрүүдэд орон нутагт ажиллажээ.


Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн нийт хорогдсон 7.1 сая малын сэг зэмийн 5.6 сая буюу 77.8 хувийг булшлах ажлыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Ингэснээр малын сэг зэмийг устгах ажил өмнөх долоо хоногоос 50 хувиар өссөн үзүүлэлт гарав. Үлдсэн нэг сая гаруй хорогдсон малын сэг зэмийг тавдугаар сарын эхний 10 хоногт дуусгах аж.




Related news