Ой, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-30 11:30:55

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Хаврын хуурайшилт ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжлэх тул ой, хээрт явахдаа сонор сэрэмжтэй байж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.


Учир нь хаврын улиралд өнжмөл өвс, унанги мод ихээр хуримтлагдах, хур тунадас, чийгийн дутагдлын улмаас хуурайших, салхины хурд, хүч нэмэгдэж, шуургатай өдрийн тоо олшрох зэргээс үүдэн ой, хээрийн түймэр гарах нөхцөл бүрддэг. Ийм эрсдэлтэй цаг үед ой, хээрт хаясан тамхи, бүрэн унтраалгүй ил задгай хаясан үнс, нурмаас шалтгаалан ой, тал хээрийн түймэр гардаг аж. 

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Дөрвөлжингийн-Энгэр” гэх газарт хээрийн түймэр гарсан дуудлага энэ сарын 29-ний 13.17 цагт ирсний дагуу аймгийн ОБГ-ын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 17.40 цагт цурамд оруулж, бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт хээрийн 1200 га талбай өртөж шатсан байна. 

Related news