ДОРНОГОВЬ: Хяналт шалгалтаар 120 зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-15 16:41:31

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ХХААГ-аас “Хүнсний аюулгүй байдал” аяны хүрээнд сургууль орчмын худалдааны газруудад хяналт шалгалт хийж байна.


Шалгалтын баг хүнсний худалдааны 10 объект, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн дөрөв, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч хоёр иргэн, цэвэршүүлсэн усны үйлдвэр эрхлэгч нэг иргэн нийт 17 иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 120 зөрчил дутагдал илрүүлжээ. 


Гаргасан зөрчилд хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн, ариун цэврийн шаардлага хангаагүй  бүтээгдэхүүн нийтлэг байсан бөгөөд  зөрчил их илэрсэн иргэн, аж ахуй нэгжид улсын байцаагчийн дөрвөн албан шаардлага, найман зөвлөмж өгчээ.


Тиймээс хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж холбогдох арга хэмжээг авч, сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд устгуулахаар шилжүүлсэн аж. 

Related news