Автомашины жин хэмжигч пүү ажиллуулж, хяналт тавьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-15 09:03:24

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ хамтран олон улс, улсын чанартай авто зам дагуу төлбөр авах цэгүүдэд авто машины жин хэмжигч пүүг суурилуулан даац хэтэрсэн эсэхийг хянаж байна.


Даац хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 20-ныг хүртэл зогсоогоод байгаа. Олон улсын стандартад автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөх хэмжээг 5 тэнхлэгтэй тээврийн хэрэгсэл 40 тонн, 6 болон түүнээс дээш тэнхлэгтэй бол 44 тонноор заасан байдаг.


Цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэх үед авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом багасдаг тул авто зам хэрэглэгчдийг даац хэтрүүлэн тээвэр хийхгүй байхыг ЗТХЯ зөвлөж байна.


Дээрх хугацаанд стандарт шаардлага зөрчсөнөөс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцах бөгөөд авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулах аж. 

Related news