Алеппогийн хамгийн том эмнэлгийг бөмбөгдөн нураажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДАМАСК. /Xinhua/. Сирийн Алеппо мужийн төв болох Алеппо хотын босогчдын хяналтад байдаг бүсэд орших хамгийн том эмнэлгийг даваа гарагт байлдааны нисэх онгоцоор бөмбөгдөн бүрэн нураан сүйтгэсэн гэж нэгэн ТББ мэдэгдлээ.
“Сирийн хүний эрхийг ажиглагч” ТББ мэдэгдэхдээ “байлдааны онгоц тус эмнэлгийг шууд онилон дайрсан” гэв.
Агаараас цохилт өгөх үеэр эмнэлгийн гурван засварчин амь үрэгджээ.
Алеппо хотын босогчдын хяналтад байгаа бүсийг чөлөөлөхийн тулд Сирийн цэргүүд томоохон ажиллагаа явуулж байгаа учраас тус хотод нөхцөл байдал сүүлийн хэдэн хоногт эрс мууджээ.
Сирийн хамгийн том муж бөгөөд эдийн засгийн том төв болох Алеппо хот Турктэй залгаа хилээс холгүй оршдог учир сөргөлдөгч талуудын хувьд стратегийн чухал ач холбогдолтой юм.
Г.Доржханд