ЗАВХАН: Цэцэрлэгүүдийг сүүгээр хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-04-03 15:16:25

Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Завханы "Агьт сүүн далай" хоршоо нь сүүний тослогт анхаарч үржил селекцийн ажил явуулан, тэжээлийн жорд байх эслэгийн хэмжээг нэмснээр 3,9 хувийн тослогтой сүүг үйлдвэрлэж худалдаанд гаргадаг.


Эднийх 15 дахь жилдээ сүүний чиглэлийн үхрийн фермийн аж ахуй эрхэлж, жилийн 12 сар сүү, сүүн бүтээгдэхүүнээр Улиастайн хэрэглэгчдийг хангадаг.


Өнөөдрийн байдлaaр 20 гаруй саалийн үнээ сааж Улиастай сумын дөрвөн цэцэрлэг, хүнсний "Мөнхөд мандаг" ХХК-д сүүгээ нийлүүлж “Шинэ  зөөхий”, “Амтлаг ааруул”, “Симба тараг” зэрэг таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.


Манай хоршоо нь цэцэрлэгүүдэд сүүгээ нийлүүлдэг учраас сүүний тослогт ихээхэн анхаардаг. Жил бүр сүүний тослогийг нэмэгдүүлэх ажлыг авсан нь ч үр дүнтэй байна.


2009 оноос хойш манай сүүний тослогт хувь 1,8 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь хар тарлан 3,6-4,1 хувь алатау 3,6-3,9 хувь, монгол үхэр 4,3-4,7 хувийн тослогтой харьцуулан эрлийз үхрийн тослогоос 1,5-1,8 хувийн илүү тослогтой болсон байна. Бид жилийн дөрвөн улирал шинэ тараг, зөөхийг хэрэглэгчдэдээ санал болгодог хэмээн "Агьт сүүн далай" хоршооноос мэдээлэв. 

Related news