СЭЛЭНГЭ: НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Н.Лхагвадорж НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Куасси Комлантай өнөөдөр уулзаж санал солилцлоо.
Тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сангийн
хөтөлбөрийг 2024-2025 онд Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж, санамж бичигт гарын үсэг
зурлаа.
Дээрх хөтөлбөрийн үр дүн:
-Хүүхдийн эрүүл мэнд, хоол
тэжээл хөгжил
-Боловсрол, хүүхэд хамгаалал
-Ус хангамж, ариун цэвэр,
эрүүл ахуй болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг хөтөлбөрт хамтран ажиллах юм.