СҮХБААТАР: Гуравдугаар сургуулийн урлагийн заалыг лед дэлгэц, зөөврийн тайзтай болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-29 15:56:20

Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар сургууль шинэ байранд орж буйтай холбогдуулан орон нутгийн төсвийн 74,8 сая төгрөгийн санхүүжилтээр урлагийн заал болон англи хэлний кабинетад тоног төхөөрөмж худалдан авч өгөв.


 

Тодруулбал 3x5 хэмжээтэй лед дэлгэц, 7x5 хэмжээтэй карказан зөөврийн тайз, ухаалаг самбар хоёр ширхэг, таблет хадгалах болон цэнэглэх зориулалтын хайрцаг зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжийг "Нэгм электроникс" ХХК нийлүүлжээ. Ингэснээр тус сургууль лед дэлгэц, зөөврийн тайзтай анхны сургууль болж байна.


 

Багш, сурагчдын ажиллаж, суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор техник, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 150 сая төгрөгийг төсөвлөсөн байдаг. Үлдсэн санхүүжилтийг анги танхимын тохижилтод зарцуулах бөгөөд худалдан авах ажиллагааны тендер нь зарлагдсан гэдгийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Хурцбаяр хэллээ.

 

960 хүүхдийн сургуулийн шинэ барилгыг анх Баруун-Урт сумын тавдугаар сургууль байгуулах зориулалтаар эхлүүлсэн ч гуравдугаар сургуулийн барилга ашиглах боломжгүй болсон тул тус сургуулийг шинэ барилга руу нүүлгэн шилжүүлэхээр болсон юм

Related news