СЭЛЭНГЭ: Японы хүнсний ногооны үрийг нутагшуулах талаар санал солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-28 09:39:28

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын удирдлагууд "Мора" төрийн бус байгууллагын тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдтэй энэ сарын 27-нд цахим уулзалт хийжээ.


Уулзалтын хүрээнд Японы хүнсний ногооны үрийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд тариалах, нутагшуулах талаар харилцан ярилцаж, санал солилцсон байна.


Тус цахим хуралд Японы "Мора" төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн ноён Ёкозүми Ёшиюки болон ТУЗ-ын гишүүн Д.Нарантуяа, З.Алтанцэцэг болон Сүхбаатар сумын удирдлагууд, мэргэжилтнүүд оролцлоо.


Хурлын үр дүнд 4 дүгээр сарын эхээр Сүхбаатар сумын төмс, хүнсний ногоо тариаланчидтай “Мора” төрийн бус байгууллагаас уулзалт, сургалт зохион байгуулахаар боллоо.

Related news