Цасан шуурганы улмаас цахилгаан дамжуулах шугамууд гэмтэж, цахилгаан тасарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-27 12:07:57

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ.


Үүний улмаас Баянзүрх дүүргийн Цайз, Алтан-Өлгий, "Газарчин" сургуулийн орчимд төдийгүй Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслан чиглэлийн Ар Согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамж, Сонгинохайрхан дүүргийн Ханын материал, Тоосгоны гудамжууд, Их, Бага Наран орчмоор тог тасарчээ.


Гэмтлийг засварлахаар шуурхай үйлчилгээний бригад ажиллаж байгааг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдэгдсэн байна. 11:00 цагийн байдлаар 70047004 дуудлагын төвд нийт 20 мэргэжилтэн хэрэглэгчдийн дуудлагад хариу өгчээ. 


Өнөө өглөөний 08:00 цагаас хойш дээр тусанд 1100 гаруй дуудлага ирсэн бөгөөд ачааллын улмаас хэрэглэгчдийн 30 хувьд нь хариу өгөөгүй аж. Гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа тул хэрэглэгчдийг хүлээцтэй хандахыг УБЦДС компаниас хүслээ. 

 

Related news