Хүйтэн асфальт бетон хучилтыг дөрвөн улиралд хийх боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. ЗТХЯ-наас авто замын салбарт “Чанартай зам-Чансаатай засвар арчлалт” зорилт дэвшүүлэн, зам засварын чанарт онцгой анхаарч байна.
Эрдэнэсант АЗЗА ТӨХК нь Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто
замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальт бетоноор засаад байна.
Хүйтэн асфальт бетон хучилтын давуу тал нь жилийн дөрвөн
улиралд цас, бороо, чийг их ямар ч нөхцөлд дэвсэх боломжтой, манай орны байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд илүү
тэсвэртэй технологи юм. Халуун асфальттай харьцуулахад индүүний тоо
цөөн, нягтруулсны дараа богино хугацаанд засвар хийж, тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнийг нээх боломжтой тул цаг хугацаа хэмнэдэг. Нүхэн эвдрэл үүссэн даруйд засаж болно. Мөн асфальт бетон заводыг халаах,
материал бэлтгэх, үйл ажиллагааг жигдрүүлэхэд хугацаа шаардагддаг бол хүйтэн
асфальт бетон хольц ашиглан замын засвар арчлалтыг хугацаа алдалгүй чанартай хийх боломжтойг Зам тээврийн хөгжлийн төв
ТӨҮГ мэдээлэв.