ХӨВСГӨЛ: Ахлах ангийн сурагчдыг ажлын байртай танилцуулах хоёр сарын аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит математик, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай Дэлгэрмөрөн цогцолбор сургуулиас ахлах ангийн сурагчдыг ажлын байртай танилцуулах хоёр сарын аяныг эхлүүллээ.
Тус аян ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад өөрийгөө танин мэдэх, ирээдүйн зорилгоо тодорхойлох, өөрийн боломж, чадвартаа тохирсон ажил мэргэжлээ зөв сонгоход тустай юм.
Мөн сурах үйл ажиллагаагаа төлөвлөхөд чиглүүлж дэмжлэг үзүүлэх, мэргэжил сонголттой холбоотой ажлын байрны судалгаа хийх боломжийг чиглүүлж өгөх зорилготой.
Аяны хүрээнд ахлах ангийн сурагчид Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, төрийн болон бусад байгууллагатай танилцаж, ажлын байрны судалгаа хийж байна.
Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн 200 гаруй сурагчийг ажлын байртай танилцуулахаар “Карьер донор” хөдөлмөрийн бирж хамтран ажиллаж
байна.