ӨМНӨГОВЬ: Баяндалай суманд нарны сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-03-14 20:31:41

Даланзадгад, 2024 оны гуравдцгаар сарын 14 /МОНЦАМЭ/. Нарны сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлсэн анхны баг Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран баг болж байна.

 

Баяндалай сумын Наран багийн төвд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 20кВт нарны сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлжээ.

 

Нарны эрчим хүчийг ашиглаж эхэлснээр галлагаа, моторыг бүрэн халж, гадна, дотор гэрэлтүүлэг, халаалт, хөргүүр зэрэг цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн шийдвэрлэж чаджээ.

 


Цаашлаад багийн төвд эрчим хүчний нөөц боломжоо ашиглан арьс, нэхий, сүү цагаан идээ боловсруулах, бага оврын үйлдвэр байгуулах, газар тариалан, тэжээлийн ургамал тариалах, хүнсний ногоо боловсруулах, хатаах зэргээр ЖДҮ хөгжүүлэх боломж бүрдэж байгаараа ач холбогдолтой.

 

Баяндалай сумын Наран баг нь жишиг баг болон хөгжсөн, интернэт сүлжээ, худаг ус, эрчим хүч, барилга байшин, ногоон байгууламж зэрэг асуудлаа аймаг орон нутгийн дэмжлэг, төсөв хөрөнгөөс гадна иргэдийн санал санаачилгаар нэгдэж зохион байгуулдаг.

 


Өмнөговь аймгийн дөрвөн удаагийн шилдэг багийн төвөөр тодорч байсан хамт олон билээ.


Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбатаар ахлуулсан ажлын баг 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр багийн төвийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, үүрэг чиглэл өгчээ. 

Related news