ХӨВСГӨЛ: “Цаатай сайхан хос” шалгаруулах тэмцээнийг иргэд хамгийн их сонирхлоо

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2024-03-12 10:07:49

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал цаа, цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Цааны баяр-2024” соёлын наадмыг өнгөрсөн долоо хоногт Цагааннуур суманд зохион байгуулсан юм. 




Энэ үеэр “Цаатай сайхан хос” шалгаруулж,  гадаад, дотоодын иргэд хамгийн их сонирхож байлаа.

“Цаатай сайхан хос” шалгаруулах уралдаанд 10 гаруй гэр бүл оролцсоноос тэргүүн байрт Б.Хос-Эрдэнэ, дэд байрт Д.Энхбаатар, 3 дугаар байрт Н.Шинэнбаяр, тусгай байрт Ц.Амгалан нар шалгарлаа.