“Монгол кино өдрүүд” анхдугаар фестивалийг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-03-05 14:06:50

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах ажлын хүрээнд Пусан хотын Ханнарэ соёлын сан, Пусаны кино ордон, Соёлын яамны харьяа Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлтэй хамтран “Монгол кино өдрүүд” анхдугаар фестивалийг энэ сарын 8-10-ны өдрүүдэд Пусан хотноо зохион байгуулна.


Кино урлагаар дамжуулан монгол орон, монгол соёл, ахуйг сурталчлах зорилготой зохион байгуулж буй тус арга хэмжээнд үзэгчдийн сэтгэлд нийцсэн найруулагч Б.Амарсайханы “Монгол” УСК, найруулагч Э.Ган-Очирын “Дурсаж яваарай” УСК, найруулагч Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд” УСК, найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” уран сайхны кинонууд нийт 11 удаагийн үзвэрийг толилуулах юм.

Related news