Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-04 17:16:29

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн гуравдугаар сарын хуваарь гарчээ.


ХХҮЕГ-аас мэдээлснээр, хүүхдийн мөнгийг гуравдугаар сарын 20-нд шилжүүлэх бол ахмадуудын тэтгэвэр, асаргааны тэтгэмж зэрэг таван төрлийн халамжийг энэ сарын 14, 26-нд олгоно.  


Харин эхийн алдар одонгийн мөнгийг 26-нд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг гуравдугаар сарын 20-нд өгөхөөр хуваарилжээ.



Related news