Улс төрийн нам эвслийн удирдлагуудад мөрийн хөтөлбөрт аудит хийх талаар мэдээлэл хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-04 12:00:23

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Төрийн аудитын байгууллага УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам эвслийн мөрийн хөтөлбөрийг хянаж, дүгнэлт гаргахаар холбогдох хуульд заасан.


Иймд Монгол Улсын Ерөнхий аудитороос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам эвслийн удирдлагуудад мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах аудитын талаарх мэдээллийг хүргүүлсэн байна. Ингэхдээ улс төрийн нам эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон УИХ-аас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй нийцэж байгаа эсэх, санхүүгийн эх үүсвэр шаардсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гарах зардлын үр дүн Төсвийн тогтвортой байдлын шаардлагад нийцэж буй эсэх зэргийг харгалзан үзэх ёстойг уг мэдээллээр хүргүүлсэн аж.


Хэрэв тухайн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгуулж, дүгнэлтийг дахин гаргуулах юм.

Related news