Л.Өлзийсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-28 17:02:07

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.


УИХ-аас санал болгосны дагуу томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 27-нд УИХ-ын даргад ирүүлсэн байна. УИХ-ын дарга Н.Учрал хуралдааны үеэр хэлэхдээ, "Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаач" гэсэн хүсэлтийг гаргасан. Тиймээс Л.Өлзийсайхан Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан болохыг хэллээ.


Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг чуулганы хуралдаанд оролцсон 81 гишүүний 64.2 хувь нь дэмжив. Иймд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоол батлагдаж, УИХ-ын дарга Н.Учрал нэгдсэн хуралдаанд уншиж танилцууллаа.

Related news