Өнөөдөр дэлхийн инженерийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-04 10:23:35

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дэлхийн инженерийн өдрийг 2019 онд ЮНЕСКО-гийн 40 дэх Ерөнхий чуулганаар зарлаж, жил бүрийн гуравдугаар сарын 4-нд тэмдэглэдэг уламжлалтай болсон.



НҮБ-аас жил бүрийн энэ өдөр инженер, инженерийн салбарын ололт амжилтыг онцлон тэмдэглэдэг.


Энэ үйл ажиллагаагаар орчин үеийн амьдралын хэв маяг, тогтвортой хөгжилд инженерчлэл, технологи нь чухал бөгөөд голлох байр суурь эзэлж байгааг олон нийтэд ойлгуулах зорилготой ажээ.

Related news