СЭЛЭНГЭ: Чанаргүй зээл 1.6 хувийг эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-20 18:07:53

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол банкны мэдээгээр 2024 оны эхний 1 сарын байдлаар Сэлэнгэ аймагт зээлийн өрийн үлдэгдэл 458347.0 сая төгрөг байна.


Үүний 1.6 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Энэхүү зээлийн өрийн үлдэгдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 106420.5 сая төгрөгөөр өсжээ.  


Нийт харилцахын үлдэгдэл 87351.1 сая төгрөг, мөнгөн хадгаламж 177140.0 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс мөнгөн хадгаламж 18557.1 сая төгрөгөөр өсжээ. 


Аймгийн хэмжээнд банкны нийт 63 салбар нэгжид 387 ажилтан ажиллаж байна. 

Related news