Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ОХУ-ын Буриад улсад айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-02-16 10:46:26

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарт нээгээд буй төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийн үйл ажиллагаатай танилцах ажээ. Энэ нь хилийн чанадах буюу 19 улсад нээсэн 27 дахь төв болж байна.


Тус цэг нээгдсэнээр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад амьдардаг Монгол Улсын 400 гаруй иргэн төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм. 


ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад айлчилж байгаа УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр Буриадын Засгийн газрын ордонд ОХУ-ын Эрүүл мэндийн яамны сайд Михаил Мурашкотой уулзаж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

Түүнчлэн Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.Мурашко нар Э.А.Раднаевийн нэрэмжит Анагаах ухааны коллеж, Буриад улсын хавдар судлалын эмнэлгийн мэс заслын тасагтай танилцжээ.



Related news