СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд 1642 уст цэг тоолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-13 11:47:55

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 2022-2023 оны усны тоо бүртгэлийн тоон мэдээллийг хүргэе.


2023 онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 1642 уст цэг тоолсон байна.

 

Дээрх тоолсон уст цэгүүдээс өрөмдмөл худаг 464, богино яндант худаг 2, энгийн уурхайн худаг 871 байгаа аж.

 

Харин булаг шанд 139, рашаан 11, гол горхи 109, нуур тойром 11, усан сан, хөв цөөрөм 7, услалтын систем 25, цэвэрлэх байгууламж 1, үерийн далан 2 тус тус бүртгэжээ.

Related news