ТӨВ: Аймгийн аварга фермерээр "Хос бэрс" ХХК шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-08 15:14:54

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аргалант сумын нутагт байрлах "Хос бэрс агро" ХХК энэ жил “Аймгийн аварга фермер”-ээр шалгарлаа. Энэ компани сүү, махны чиглэлээр эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн аж ахуйг хослуулан хөгжүүлж байна.

 

Тус компанийн фермерээс тодруулахад, “Хос бэрс агро” ХХК нийт 2500 га эргэлтийн талбайд газар тариалан эрхэлдэг. Улаан буудайг түлхүү тариалдаг байсан хэдий ч сүүлийн жилүүдэд гурилын үнэ буурч байгаатай холбоотой таримал ногоон тэжээл, хөх тариа, овьёосыг илүү тарьж байна. Энэ жил 1.5 мянган га талбайгаас 47.2 мянган тонн ургац хураасан амжилттай.



Харин эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өсвөр сувай, тугал, саалийн хоёр ферм нийт дөрвөн фермд монтбелиард үүлдрийн 280 гаруй үхэр бий. Өвлийн улиралд 600 орчим литр сүү авдаг бол зуны улиралд 1 тонн 200 литр сүү авах хүчин чадалтай. Хураан авсан сүүгээ “Сүү” ХК-д шууд нийлүүлдэг. Цаашид бид 2 тонн литр сүү авахаар бэлтгэл ажлаа базааж байна” гэв.

 


2013, 2015 онд аймгийн “Тэргүүний тариаланч хамт олон”, 2015 онд “Алтан гурвалжин” цомоор, 2022 онд таримал тэжээлийн ургацаар аймагтаа тэргүүлж, 2023 онд “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарч байв.


 

Related news