ТӨВ: Зургаан сумын 300 малчин өрхөд дэмжлэг үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Сүмбэр, Зуунмод сумын 300 малчин өрхөд хүнсний багц, малын тэжээлийн болон мөнгөн дэмжлэг үзүүллээ.
Цөөн тооны малтай айл өрхийг өвөлжилт хүндэрсэн энэ үед дэмжих зорилгоор аймгийн Онцгой комисс, “Дэлхийн зөн” ОУБ-ын Төв орон нутгийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан байна.
Энэ
жил цас ахиу орсны улмаас аймгийн хэмжээнд цагаан зудтай буюу зудын эрсдэл их гэсэн дүгнэлт гарсан.
Аймгийн
онцгой комисс, Шуурхай штабаас сумдад үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан малчдад өвс,
тэжээлийн болон туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгсэл, шатахууны
дэмжлэгийг үзүүлж байгаа аж.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days