ӨМНӨГОВЬ: Улсын төрөл мэргэжлийн олимпиадын III шатанд 30 багш, суралцагч оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-31 09:20:11

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд улсын төрөл мэргэжлийн олимпиадыг хоёр үе шаттай, 10 төрлийн хичээлээр зохион байгууллаа.


Олимпиадыг орон нутгийн түвшинд 2024 оны нэгдүгээр сарын 24-27-ны өдөр зохион байгуулж, 626 оролцогч оролцжээ.

 

Багш, суралцагчид 41 төрөлд 118 медаль хүртэж, улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд оролцох эрхийг 30 багш, суралцагч хангажээ.

 


Нийт оролцогчийн гүйцэтгэлийн үнэлгээг мэргэжлийн ангиллаар нь үзэхэд Англи хэлний 12-р ангийн энгийн төрөлд Даланзадгад хоёрдугаар сургуулийн сурагч Э.Энхжин 90 хувь, Даланзадгад гуравдугаар сургуулийн сурагч А.Нандин-Эрдэнэ 86 хувийн гүйцэтгэлтэй оролцсон бол Түүхийн ухааны ангиллын 12 дугаар ангийн төрөлд Даланзадгад нэгдүгээр сургуулийн Н.Баасандорж 83 хувийн гүйцэтгэлтэй тус тус шалгуулжээ.

 

Харин үргэлжлүүлэн Монгол хэл бичиг-Уран зохиол, Техник технологийн төрлийн олимпиадыг 2024 оны гуравдугаар сарын 30-31-ний өдөр зохион байгуулах юм

Related news