Японы сарнаа буугч аппарат ажиллаж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ТОКИО, 2024 оны
нэгдүгээр сарын 29 /Kyodo/. Нарны хавтангууд нь Нарнаас эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй байсны улмаас унтраагаад байсан сарнаа буугч аппарат ажиллаж
эхэлсэн тухай Японы Сансар
судлалын агентлаг /JAXA/ өнөө өглөө
мэдээллээ.
Сарыг судлах ухаалаг буугч аппарат буюу SLIM-ийн
нарны зайн хавтангууд ажиллаж эхэлсэн тухай тус агентлаг мэдэгдсэн байна.
Япон улс нэгдүгээр сарын 20-нд Сарны гадаргуу дээр аппаратаа буулгаснаар манай гаргийн дагуул дээр төхөөрөмжөө газардуулсан тав дахь орон болсон юм.
JAXA-гийн мэдээлснээр, мэргэжилтнүүд ням гаргийн оройноос хойш SLIM-тэй холбогдож байгаа бөгөөд буугч аппарат Сарны гадаргууг судлах ажлаа үргэлжлүүлж байгаа ажээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days