ӨМНӨГОВЬ: Улсын төсөвт 456.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-23 08:57:00

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг 2023 онд 1022.9 тэрбум төгрөгийг төлөвлөрүүлэх төлөвлөгөөнөөс 1058.3 тэрбум төгрөг төвлөрүүлж, 3.5 хувиар буюу 80.2 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ.


Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн дагуу улсын төсөвт 456.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх хэрэгжилтээ ийнхүү ханган ажиллажээ.


Төсвийн нийт орлогын 84.4 хувь нь татварын орлого, 15.5 хувь нь татварын бус орлого, 0.1 хувь хөрөнгийн орлого тус тус эзэлжээ.


Орон нутгийн төсвийн байгууллагуудын зарлага санхүүжилтэд 1311.6 тэрбум төгрөгийг төлөвлөж, 1110.5 тэрбум төгрөгийг зарцуулж, 84.7 хувийн гүйцэтгэлтэй байна.


Татварын орлогыг нэр төрлөөр нь авч үзвэл цалин хөлс түүнтэй адилтгах орлого 26.0 тэрбум, хувь хүнээс суутгасан орлогын албан татвар 10.8 тэрбум, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 22.4 тэрбум, үйлдвэр үйлчилгээний усны төлбөр 10.6 тэрбум төгрөгөөр илүү төвлөрсөн талаар Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

 

Related news