ӨМНӨГОВЬ: Аймгийн хүн ам 2,2 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-22 09:03:24

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг 2023 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор 75458 хүн амтай болсон судалгааг аймгийн Статистикийн хэлтсээс гаргажээ.

  

Энэ нь нэг жилийн хугацаанд хүн ам 1616 буюу 2,2 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

Нийт хүн амын 50,01 хувь нь буюу 37738 эрэгтэй, 49,99 хувь буюу 37720 эмэгтэйчүүд, насны хувьд 33,2 хувийг 14 хүртэлх насны хүүхэд, 59,5 хувийг 15-59 насны, 7,4 хувийг 60-аас дээш насны иргэд эзэлж байна.

Related news