ХОВД: “Алтайн сугас” баруун бүсийн спорт загасчлалын тэмцээн маргааш болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-18 18:37:28
Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/.  “Алтайн сугас” баруун бүсийн спорт загасчлалын тэмцээн маргааш буюу нэгдүгээр сарын 19-ний өдрийн 8:00 цагт Ховд аймагт эхэлнэ. 

Хар-Ус нуурыг түшиглэн зохион байгуулах "Мөнгөлөг шагшуурга-2024" мөсний баярыг угтан энэхүү тэмцээн өрнөх юм. 

Энэ нь спорт загасчлалыг түгээн дэлгэрүүлэх, энэ чиглэлийг сонирхож хичээллэдэг залууст хуулийн мэдээлэл өгөх, туршлага болох зорилготой.

Тус тэмцээнд оролцох нэг баг гурван хүний бүрэлдэхүүнтэй байна. Бүртгэлд хамрагдсан эхний 20 багийг тэмцээнд оруулах ба дэлгэрэнгүй мэдээллийг 94049199 утсаар лавлах боломжтой гэж спорт загасчлалын клубээс мэдээллээ.  





Related news