ХОВД: Энэ сарын 13-ны өдрөөс нийт нутгаар хүйтний эрч нэмэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-09 11:42:01

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.

 

Энэ долоо хоногийн дунд хугацаанд ихэнх нутгаар салхи шуургатай байж,  Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар бага зэргийн цас орох ба энэ сарын 13-ны өдрөөс Ховд аймгийн нийт нутгаар хүйтний эрч нэмэгдэх төлөвтэй байна. 

 

Тодруулбал,  энэ сарын 11-нд зарим газраар, энэ сарын 9, 12-нд Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар бага зэргийн цас орно.

 

Салхи  энэ сарын 9-10-нд шилжих шөнө, энэ сарын 12-нд ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр байх ба Алтайн салбар уулсаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна.  

 

Агаарын температурын хувьд нийт нутгаар шөнөдөө -16-21 градус, өдөртөө -4-9 градус хүйтэн байна.  Энэ сарын 13-ны өдрөөс нийт нутгаар хүйтний эрч нэмэгдэнэ гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 

 

 

Related news