ТӨВ: Залуучуудын өвлийн IV наадамд Төв аймгийн хоёр тамирчин оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-08 17:42:16

Зуунмод 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Залуучуудын өвлийн IV олимпын наадамд Төв аймгийн хоёр залуу тамирчин оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Тамирчид Гүйлтийн цанын төрөлд Заамар сумын харъяат цанын спортын Олон улсын хэмжээний мастер А.Хүслэн, биатлоны төрөлд Жаргалант сумын харъяат, аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Т.Амарсанаа нар оролцох аж. 


“Gangwon 2024” наадам нь Бүгд Найрамдах Солонгос улсын Ганвон аймагт 1-р сарын 19-ээс эхэлж 2-р сарын 2-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд 80 орны 1900 тамирчин долоон спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөнө.




Монгол Улсаас зургаан дасгалжуулагчийн удирдлага дор 12 тамирчин гүйлтийн цана, биатлон, уулын цанын төрөлд өрсөлдөх юм.

 



Related news