ХОВД: Баруун бүсийн аварга шалгаруулах Адуучин тэмцээн энэ сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-05 14:42:48

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Энэ онд Ховд аймгийн Мянгад сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.


Тус ойг угтан Баруун бүсийн аварга шалгаруулах Адуучин тэмцээнийг 2024 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Мянгад сумын нутагт зохион байгуулахаар төлөвлөжээ.  


Одоогоор зарим суманд дээрх тэмцээнд оролцох шилдэг адуучинг сонгон шалгаруулах зорилгоор сорилго тэмцээн зохион байгуулж байна.


Баруун бүсийн аварга шалгаруулах Адуучин тэмцээн нь монголын үндэсний спортыг хөгжүүлэх, адууны өв соёлыг хойч үедээ уламжлуулах, сурталчлан таниулах, адуучдын ур чаварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тэмцээнд Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн бүх сум тус бүрээс нэг адуучин буюу нийт 94 адуучин оролцож, хурд, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх аж. 

Related news