ХОВД: Он гарсаар таван эх амаржжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-05 12:57:13

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн 90 мянга гаруй хүн амын 40 орчим хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

Судалгаанаас үзэхэд Ховд аймагт амьдарч байгаа нийт эмэгтэйчүүдийн 25.4 хувь нь төрөх насны эмэгтэйчүүд юм.


2023 онд 1867 эх амаржиж 1885 хүүхэд төржээ. Үүний 937 нь эрэгтэй, 948 нь эмэгтэй хүүхэд байв.


Харин 2024 он гарсаар Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн Төрөх тасагт нийт таван эх амаржжээ. Эмч нар зургаан нярай өлгийдөн авсны хоёр нь хүү, дөрөв нь охин хүүхэд юм. Дөрвөн охины хоёр нь ихэр аж.


Шинэ төрсөн нярайн хамгийн том нь 4
кг 170 гр жинтэй байлаа.  

Related news