ХОВД: “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг энэ сард зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-03 11:25:13

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Ховд аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр зохион байгуулна.

Борцгор хотон шувуу зусаж, үр төлөө авдаг цорын ганц өлгий болох Хар-Ус нуурыг түшиглэсэн энэхүү мөсний баярын үйл ажиллагаа нь 2024 оны нэгдүгээр сарын 20, 21-ний өдөр болох юм.


Ховд аймгийн ЗДТГ-аас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран одоо "Мөнгөлөг шагшуурга" Хар-Ус нуурын мөсний баяр зохион байгуулах ажлын баг томилж байна.  


Тус ажлын баг нь баярын үеэр зохион байгуулах тэмцээн, уралдаан, угсаатны бүлгүүдийн онцлогийг илтгэх үзүүлбэр, тэдгээрийг шалгаруулах журам, орчны ариун цэвэр, эрүүл ахуйг хэрхэн хангах зэрэг зохион байгуулалтын асуудлыг үе шаттай хэлэлцэн, шийдвэрлэх аж.   

Related news