ХОВД: Томуугаар өвчлөгсдийн 73.7 хувийг хүүхэд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-27 12:57:32

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ховд аймагт ханиад, томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тул урьдчилан сэргийлэхийг эмч нар зөвлөлөө.


Сүүлийн долоо хоногийн хугацаанд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор 10 мянга гаруй хүн үйлчлүүлснээс 1088 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байжээ. 


Харин түргэн тусламжийн 301 дуудлага ирснээс 26 нь томуугийн өвчлөлийн талаарх дуудлага байв.


Томуугаар өвчлөгсдийн 73.7 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж байна.


Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тас
гийн хамт олон сүүлийн 24 цагт 120 хүүхдэд үйлчиллээ.

Одоогийн байдлаар 77 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Үүний дийлэнх хувь нь амьсгалын замын цочмог халдвар оноштойгоор эмчлүүлж байна.   


Судалгаанаас үзэхэд Нэгдсэн эмнэлгийн амбулатори
д эзлэх томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 2.8 хувиар их, өмнөх оны мөн үеэс 3 хувиар их бүртгэгдсэн байна.
   

Томуугийн өвчлөлийн хүндрэлийн үнэлгээ “Алаг цоог дэгдэлт”-ийн үе шатанд явж байгаа гэж эмч нар хэллээ.  

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайн  хоол  унд өгөх, тухайн өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандан шаардлагатай эм тариа хэрэглэх учиртай гэж мэргэжлийн эмч нар зөвлөлөө. 

Related news