ТӨВ: Монгол Улсын “Оны онцлох хүүхэд”-ээр Б.Намуунцэцэг тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-12-26 16:09:22

Зуунмод, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын “Оны онцлох хүүхэд”-ээр Төв аймгаас “Биеийн тамир, спорт” төрөлд Зуунмод сумын 5 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Баярсайханы Намуунцэцэг тодров.

 

Тухайлбал, 2023 онд Дэлхийн тусгай олимпын 16 дугаар их наадам “Берлин 2023 ширээний теннисний ганцаарчилсан төрөлд 4 дүгээр байр, тус наадмын ширээний теннисний хосын төрөлд хүрэл медаль тус тус хүртжээ.  

 

Энэхүү ёслол нь хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах хүрээнд мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах зорилготой аж. 


Related news