ТӨВ: Итгэлтэй утсаар нийт 21844 удаагийн дуудлага хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-12-25 17:53:42

Зуунмод, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд энэ онд нийт 7 байршилд “Итгэлтэй утас”-ны таксафоныг байршуулсан.


Тухайлбал, Зуунмод хотын "Хүмүүн цогцолбор”, 4 болон 5 дугаар сургууль, Батсүмбэр, Угтаалцайдам, Заамар сумын ерөнхий боловсролын сургуулиудад “Монголын Цахилгаан холбоо" ХХК-ийн Төв аймаг дахь салбар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран байршуулсан юм.


Энэхүү утсаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийт 21844 удаагийн дуудлагыг хийж, гэр бүл, асран хамгаалагч нартайгаа холбоо барьсан байна.  



Тус утас нь сурагчдын аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухаалаг утасны хэрэглээг багасгах зорилготой аж. 


"Итгэлтэй утас"-аар сард 1500 минутын дуудлага хийх бөгөөд үүрэн холбооны аль ч сүлжээ рүү сурагчид үнэ төлбөргүй холбогдох боломжтой юм.


Related news