Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч иргэд чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч залуусын анхдугаар чуулга уулзалтыг “Хөгжил өөд хамтдаа” нэрийн дор “Солонгос дахь гэрээний залуусын нэгдэл” ТББ, Гённам аймгийн Гадаад иргэдийг дэмжих төв хамтран 12 дугаар сарын 3-нд зохион байгуулна.
Чуулга уулзалтад ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв оролцож гэрээт иргэдэд мэдээлэл өгнө. Мөн энэ үеэр “Хөдөлмөрийн харилцаа бидний амьдралд”, “Е9 визээс К-пойнт Е7-4 виз рүү шилжих”, “Хоёр улсын нийгмийн даатгалын давуу, сул талууд”, “Гадаадад ажиллаж буй иргэдэд чиглэсэн төрийн бодлого, дэмжлэг”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэх аж.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days