ӨМНӨГОВЬ: Малчид хоёр жил тутамд зөвлөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-23 15:37:35

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЗДТГ, ХХААГ-тай хамтран Малчдын зөвлөгөөн-2023” нэгдсэн үйл ажиллагааг Даланзадгад хотод зохион байгууллаа.

 

Зөвлөгөөнийг 2023 оны арваннэгдүгээр сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулж 15 сумын 61 багийн малчдын төлөөлөл 420 гаруй малчид оролцов.

 


Малчдын нэгдсэн зөвлөгөөнийг Өмнөговь аймаг хоёр жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн зөвлөгөөний голлох асуудал нь усны хомсдол болон говь нутгийн цаг уурын өөрчлөлтөөр шалтгаалан жил дараалан нүүрлэж байгаа ган зуд малчдын аж ахуй амьдралд ихээхэн нөлөө үзүүлж буй талаар ярилцаж санал солилцсон юм.

 

Өмнөговь аймаг хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилт бүхий “Чинээлэг малчин”, “Нутгийн үйлдвэрлэгч”, “Бэлчээр усжуулалтын хоёрдугаар аян” зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 


Тус зөвлөгөөнөөс малчдын гаргасан санал санаачлагыг дээрх хөтөлбөрүүдэд тусгаж ажилласнаар тодорхой үр дүнгүүд гарна хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

 

Малчдын зөвлөгөөний үеэр Өмнөговь аймгийн ЭМГ, БОЭТ, Даланзадгад сумын Энхийн хүслэн, Өнө-орших өрхийн эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүд малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээг дотор, мэдрэл, ЭХО, В, С вирус, элэгний хавдар, сахар, хелико бактери тодорхойлох  зэрэг  3 төрлийн эмчийн үзлэг, 6 төрлийн шинжилгээг зохион явууллаа.


 

Урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрсэн өвчлөлийг лавлагаа шатлалд шилжүүлэх, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад шилжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн зөвлөгөө зөвлөмжийг тухай бүр нь хүргэн ажиллаж байгаагаараа онцлогтой.

 

 

 

Related news