Tesla-гийн цахилгаан пикап машиныг Хойд Америкт худалдаалж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-11-23 10:33:38

ОСТИН, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /rbk/. Tesla компани Cybertruck цахилгаан хөдөлгүүрт пикап машиныхаа анхны загварыг танилцуулснаас дөрвөн жилийн дараа Хойд Америкт худалдаалж эхэлснийг тус компанийн үүсгэн байгуулагч Илон Маск мэдэгджээ.


"Cybertruck-ийг Хойд Америк дахь Tesla-гийн дэлгүүрүүд рүү хэдийнээ илгээсэн" гэж тэрбээр олон нийтийн X (хуучнаар Twitter) сүлжээнд бичсэн байна. 


Тус компани Cybertruck-ийн загварыг 2019 онд танилцуулж байсан юм. Cybertruck бол хуягласан пикап машин бөгөөд цонх нь хагардаггүй, их бие нь маш бат бөх зэвэрдэггүй гангаар хийгджээ. Танилцуулгын үеэр И.Маск пикап машиныхаа бат бөх байдлыг харуулахын тулд лантуугаар цохиж үзүүлж байлаа. Тэрбээр цахилгаан машины их бие нь 9 мм-ийн калибрын сумыг тэсвэрлэнэ гэж дурдаж байв.


Уг машиныг 2021 онд бөөнөөр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байсан боловч 2022 он хүртэл хойшлуулж, дараа нь дахин хойшлуулжээ. Анхны Cybertruck-ийг 2023 оны долоодугаар сард Техас дахь үйлдвэрт угсарчээ.


Related news