ӨМНӨГОВЬ: Эмэгтэйчүүдийн үзлэгт 200 гаруй хүн хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-22 09:52:20

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/.  Даланзадгад сумын ЗДТГ болон Өмнөговь аймгийн эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан  “Ирээдүй эмнэлэгтэй хамтран эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоог үнэ төлбөргүй зохион байгууллаа.

 

Даланзадгад сумын ЗДТГ-аас “Эрүүл ээжээс эрүүл хүүхэд” уриалгыг дэвшүүлэн эмэгтэйчүүдийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, мэдлэг мэдээлэл олгох, зөвлөх зорилгоор  тус үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүллээ.

 


Эмэгтэйчүүдийг хүртээмжтэй хамруулах зорилгоор баг, сум харъяалал харгалзахгүй, бичиг баримт шаардахгүйгээр үзлэг, оношилгоог зохион байгуулж нийтдээ  200 гаруй иргэн хамрагдав.

 


Өмнөговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн эмнэлэгүүд 2023 оны эхний арван сарын байдлаар 252743 хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ.


Харин 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар 1183 эх амаржижсан нь урьд оны мөн үеэс төрөлт 16 хувиар өсчээ.

Related news