ӨМНӨГОВЬ: Говийн нийт нутгаар эрс хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-20 18:49:24

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн нийт нутгаар хүйтний эрч чангарч цасан шуурга шуурахыг УЦУОШГ-аас мэдээллээ.

 

Тодруулбал, 2023 оны арваннэгдүгээр сарын 21-нээс ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 21-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 22-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

 

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө -16 -21 градус, өдөртөө  -5 -10 градус хүйтэн байна.

 

Тиймээс цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр авч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Related news