ТӨВ: “Зохиол амилсан нь” дүрийн тоглолт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-21 08:46:23

Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд, орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 117 жилийн ойн хүрээнд “Зохиол амилсан нь” дүрийн тоглолт болов.

 

Энэхүү тоглолт нь албан байгууллага, иргэд хүүхэд өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, зохиолчдын уран бүтээлийг уншигчдад сурталчлах, эх хэлний зөв хэрэглээг хэвшүүлэх, хэл яриаг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой аж.

 

Уг тоглолтод Төв аймгийн албан байгууллага, иргэд. хүүхэд, өсвөр үеийнхний нийт 576 иргэд оролцож, насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байрт "Ирээдүй" цэцэрлэгийн хамт олон, дэд байрыг "Хүмүүн" цогцолбор цэцэрлэгийн хамт олон шалгарчээ.

 

Ахлах ангийн сурагчдын ангилалд тэргүүн байрыг "Хүмүүн" цогцолбор ахлах сургуулийн Г.Булган багштай 12е анги, дэд байрыг Политехникийн коллеж, гутгаар байрыг "Хүмүүн" цогцолбор ахлах сургуулийн Б.Отгонсүрэн багштай 10б анги эзэлж, тусгай байрт дөрөвдүгээр сургууль, Хүмүүн Б дотуур байрны хамт олон тус тус шалгарлаа.

Related news