ӨМНӨГОВЬ: “Эрсдэл ба стандарт” сэдэвт үндэсний форум болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-21 09:08:41

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Өмнөговь аймгийн ЗДТГ, ОБЕГ, Стандарт хэмжил зүйн газар хамтран "Эрсдэлийн үндэсний форум"-ыг зохион байгууллаа.



Тус форум нь үндэсний хэмжээнд 14 дэх жилдээ,  Өмнөговь аймагт анх удаа болсон бөгөөд 160 гаруй төрийн албан хаагч оролцов.


Энэ удаагийн Эрсдэлийн үндэсний форум нь Улаанбаатар хот болон 21 аймгийн хэмжээнд цахимаар нэгэн зэрэг болсоноороо онцлогтой.


Форумын зорилго нь байгалийн дахин давтагдашгүй болон хүний нөлөөнөөс шалтгаалан улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж, бодит шийдлийг эрэлхийлж, төр, хувийн хэвшил, иргэний хамтын ажиллагааг эрчимжүүлэн эрсдэлийг удирдахад тодорхой хувь нэмэр оруулахад чиглэж байлаа.



Related news