ӨМНӨГОВЬ: Аймгийн төсвийн орлого 30.5 тэрбум төгрөгөөр дутуу биелжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-16 16:49:43

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн төсвийн орлого 2023 оны эхний арван сарын байдлаар 4.3 хувиар буюу 30.5 тэрбум төгрөгөөр дутуу биелжээ.


Тодруулбал, Өмнөговь аймаг 704.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 673.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, гүйцэтгэл 95.7 хувьтай. Төлөвлөсөн төсвөөс 30.5 тэрбум төгрөгөөр дутуу биелэхэд татварын орлого 77.8 тэрбум төгрөгөөр дутуу биелэхэд нөлөөлсөн хэмээн мэргэжилтүүд мэдээллээ.  


Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн дагуу улсын төсөвт 235.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Харин орон нутгийн төсвийн байгуулагуудын зарлага санхүүжилтэд 827.0 тэрбум төгрөгийг төлөвлөж 518.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 62.7 хувийн гүйцэтгэлтэй байна.



Нийгмийн даатгалын сангийн орлого 108336.3 сая төгрөг төвлөрч, 120.4 хувийн биелэлтэй. Сайн дурын даатгуулагчийн тоо 3442 байгаа нь өмнөх мөн үетэй харьцуулахад 390 хүнээр буюу 10.2 хувиар буурчээ. 

Related news