ӨМНӨГОВЬ: "Аймгийн түүх, соёлын өв" эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл номыг хэвлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-16 16:35:44

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-ийн түүх, угсаатны зүйн хүрээлэн, Өмнөговь аймгийн ЗДТГ, Говийн байгаль, түүхийн музей хамтран “Өмнөговь аймгийн түүх, соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 13-ны өдөр Даланзадгад хотод зохион байгуулж,13 эрдэмтэн, судлаач илтгэлээ хэлэлцүүллээ.

  


Монгол Улсын Засгийн газраас соёлын талаар баримталж буй бодлого чиглэлийг сурталчлан таниулах, Өмнөговь аймгийн түүх, соёлын хадгалалт, хамгаалалтыг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор тус хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

Мөн говь нутгийнхаа түүх, соёлыг шинжлэх ухаанчаар судлан хөгжүүлж, залуу, хойч үедээ уламжлуулан говь нутгаа хайрлан хамгаалж, бахархах, сурталчлан таниулах зорилгоор “Өмнөговь аймгийн түүх, соёлын өв” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл номыг хэвлэн гаргаж байгаагаараа онцлогтой.


 

Энэхүү эмхэтгэл номд Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхэн замнал, угсаатны зүй, археологи, аман зохиолын чиглэлээр судалсан эрдэмтдийн бүтээл, судлаачдын шинэ сонирхолтой эх сурвалжуудыг багтаажээ.

 

Related news